Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих, дулааны цахилгаан станцууд, дамжуулах, түгээх сүлжээ компаниудын горим ажиллагааг тогтворжуулах, найдвартай, аюулгүй байдлыг хангах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын ээлжит хуралдаанаас Эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгалаа.
Айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг орон сууцанд, 60 орчим хувийг гэр хороололд амьдарч буй хэрэглэгч эзэлдэг аж.
Гэр хорооллын айл өрхийн шөнийн хэрэглээний үнэ тарифыг 50 хувиар бууруулах зохион байгуулснаар хэрэглэгчид энгийн тоолуураа тарифт тоолуур болгон өөрчлөх шаардлагатай юм. Тоолуураа сольсноор 21.00-06.00 цагт хямд үнэтэй эрчим хүч хэрэглэж, цахилгаан эрчим хүчний төлбөр буурах нөхцөл бүрдэнэ.
Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан, одоо мөрдөж байгаа шөнийн тариф 77.10 төг/ кВт цаг байгаа бөгөөд 50 хувиар бууруулсан тохиолдолд 38.55 төг/кВт.цаг болж байна. Уг тарифыг өчигдрөөс мөрдөж эхэлжээ.