Арванхоёрдугаар сарын 03
- Григорийн тооллын 337 дахь өдөр. Мөн он дуустал 28-хан өдөр үлдлээ.
- Өнөөдрөөс эхэлж хүйтний эрч бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ. Түүнчлэн бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 23, бага морь одтой, харагчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд эдлэл, идээ ундаа элбэг олдох сайн өдөр гэнэ. Өнөөдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 1997.50 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.50, юань 312.00, вон 1.72 төгрөг байна.
- 11.00 цагаас Хүн ам, нийгмийн хамгааллын яам дээр Дэлхий дахинаа "БҮХ НИЙТИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ХАНГАЖ, ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөртэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Өнөөдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах олон улсын өдөр тохиож байгаа юм байна.
- Залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын анхны бие даасан үзэсгэлэн Занбазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 18.30 цагаас нээгдэнэ.
- 10.30 цагаас Хангарьд ордны 14 давхарт нээлттэй дуудлага худалдаа болно.
- 11.00 цагаас Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Азийн сантай хамтран дэлхийн олон улс, хотод зохион байгуулж, төрийн байгууллагын шийдвэр,төсөлд иргэдийн оролцоо, саналыг тусгадаг “Зөвлөлдөх санал асуулга”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан нийслэлээс хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 11.00-13.00 цагт Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” зохион байгуулагдана.
- 12.00 цагаас "Marque 27" клубт "Киви" хамтлагийн дуучин Укагийн "11/6" шинэ цомог болон цомгийн баярын тухай хэвлэлийн бага хурал болно.
- 15.00 цагт Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландин БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын энэ оны 11-р сарын 30-нд Казахстаны ард түмэнд Хандаж хэлсэн үгийн тухай хэвлэлийн бага хурал зарлаж байна. Казахстаны удирдагчийн Ард түмэндээ Хандаж хэлсэн үг нь «Казахстан шинэ дэлхий нийтийн бодит байдалд: Өсөлт, Өөрчлөлт, Хөгжил» гэсэн нэртэй бөгөөд энэ удаагийн ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ дэлхий нийтэд нүүрлэж буй эдийн засгийн хямрал, үүнээс гарах боломжуудыг дурдсан байна. Top of Form
- Улсын Драмын эрдмийн театраас жил бүр зохион байгуулдаг “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. 11.00 цагаас эхэлнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Америкийн алдарт жүжигчин, модель, Мамма миа, Жульеттад илгээсэн захидал зэрэг киногоороо Монголчуудад хэдийнэ танигдсан жүжигчин Amanda Seyfried 1985 оны энэ өдөр мэндэлжээ.
- Өнөөдөр бол Куба улсын Эмч нарын өдөр юм байна.
- 2012 онд Филиппинд болсонд хүчтэй хар салхины улмаас 475 гаруй хүн нас баржээ.
- 1994 онд Playstation Японд гарч байжээ.
- 1818 онд Иллиной АНУ-ын 21 дэх муж болжээ.