БНХАУ-ын нэг иргэн зэрлэг гахай, хээрийн туулай зэрэг амьтныг тээвэрлэж яваад баригджээ. Тодруулбал, түүнийг нийслэлийн Баянзүрх дүүргийн XIV хорооны нутагт “Форд” маркийн автомашинтай явж байхад нь тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн алба хаагчид өчигдөр саатуулсан байна. Машин доторхийг цагдаагийн ажилтнууд шалгахад агнахыг хуулиар хориглосон зэрлэг гахай, хээрийн туулай, нэр төрөл нь тодорхойгүй шувуу тус бүр хоёрыг тээвэрлэж байжээ. Сэжигтэн этгээд Монгол улсад түр оршин суух зөвшөөрөлтэй бөгөөд “Эдгээр амьтныг хүнээс авсан” гэж мэдүүлж байгаа аж. Энэ хэргийг Баязүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.