"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчлах дуудлага худалдаа өнгөрсөн сарын 30-нд болж 24 тэрбум төгрөгөөр Иран гаралтай Монгол Улсын иргэн Абдул Карим авч олны анхааралд өртөөд буй.
Тэгвэл Абдул Карим 24 тэрбум төгрөгөө хаанаас хэрхэн олсон гэдгээ албаныханд мэдээлэх учиртай. Гэвч түүний нэр хууль бус шонхор ын наймаанд байгаа учир олон хүн түүнийг шонхорын наймаагаар олсон мөнгөөрөө хэвлэх үйлдвэр авсан байж магадгүй хэмээн хардаж байна.
Учир нь өнгөрсөн аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо буюу Баруунтүрүү орчимд Арабууд шонхор шувуу ихээр барьж байна гэсэн иргэдийн дуудлага Нийслэлийн МХЕГ-т ирсэн байна. Энэ дагуу шалгалт хийж хууль бусаар барьсан 61 идлэг шонхор шувууг илрүүлжээ. Эдгээр шонхоруудын 45 нь БОНХАЖЯ-наас зөвшөөрөлтэй аж. Уг зөвшөөрлыг БОНХАЖЯ-наас 2015 оны наймдугаар сарын 18-нд олгосон аж. Улмаар 45 бус харин 61 идлэг шонхор барисныг МХЕГ-ынхан илрүүлснээр уг хэрэг олны анхааралд өртжээ. 35 зөвшөөрөл бүхий идлэг шонхорыг Катарын батлан хамгаалахын сайдад олгосон аж. Идлэг шонхор барих хүмүүсийг Абдул Карим ахалж байжээ.
Дашрамд дурдахад, Өнөөдөр Абдул Каримын 57 насны төрсөн өдөр тохиож буй гэнэ.