"Найман хувийн зээлээр 75 мянган өрхийг байртай болгосон гавьяа хэнийх вэ?", "Гудамж төсөл хэрэгжүүлсэн гавьяа хэнийх вэ?" зэрэг асуултыг томоор бичиж хадсан зарлалын самбарууд хүссэн ч, эс хүссэн ч нүдэнд тусна. Сонгуулийн сурталчилгаа ийнхүү эхлэв бололтой. III-IV болон X хороолол, Төв талбайн орчим гээд хаа сайгүй эрээлжлэх эдгээр бичиг Ардчилсан намын сурталчилгаа юу, эсвэл хэн нэгний лообий юу, эсрэг довтолгоо юу гэдгийг одоо хараахан хэлэх боломжгүй байна.
Нийслэлийн Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодруулахад "Бид ийм мэдээлэл тарааж, самбар байршуулаагүй" гэж хариулсан юм.
Мөн Ардчилсан намын хэвлэлийн албаныхан ч энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байлаа.