Арванхоёрдугаар сарын 04
- Григорийн тооллын 338 дахь өдөр. Мөн он дуустал 27-хон өдөр үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -15 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 24, харцага одтой, хөх бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, өвчин ирж мэдэх муу өдөр гэнэ. Өнөөдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа золиг гаргах, сэтгэлд сэвтэй газарт очих зэрэгт муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 1998.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.30, юань 312.20, вон 1.72 төгрөг байна.
- “Аз хур” номын их дэлгүүрээс “Календар-2016” өдөрлөгийг зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагт эхэлнэ. Бүтэн өдрийн турш хөтөлбөртэй.
- Монголд анх удаа гэр бүл, хүүхдэд хандсан "ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ ТОГТОЛЦОО БА ХҮҮХДИЙН ЭРХ, ХАМГААЛАЛ" сургалт 14.00 цагаас Нийслэлийн засаг захиргааны 5-р байранд болно.
- Өнөөдөр Олон улсын сайн дурынхны өдөр тохиож байна.
- Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон Японы Хүүхдийг Ивээх Сантай хамтран хүүхэд, “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал” сэдвээр “Нийслэлийн иргэний танхим”-д семинарыг 13.30 цагаас зохион байгуулна.
- Завхан нутгаас төрөн гарсан гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх “Очирвааний алдартнууд тоглолт” энэ сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд болно. Тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд болно.
- 19.00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимын баруун талд байрлах Corporate Convention Centre-т бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.
- Шилэн дансаар илэрсэн "зөвлөх үйлчилгээ"-нүүдийг 12.00 цагаас АТГ-т өгнө.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны хурлын А танхимд болно.
- 11.00 цагт Хөдөө аж ахуйн биржээс үйл ажиллагааныхаа талаар болон нэмэлт хувьцаа арилжих тухай Хуучин "Орчлон" сургуулийн замын эсрэг талд "JB" plaza-ийн 7 дугаар давхарт 701 тоотод мэдээлэл хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Америкийн алдарт реппер, продюсер Жэй Зи 1969 оны энэ өдөр мэндэлжээ.
- Мөн энэ өдөр Америкийн загвар өмсөгч, “Америкийн дараагийн топ модель” шоуны хөтлөгч, продюсер Тайра Бэнкс 1973 онд мэндэлжээ.
- 771 онд Австрийн Хаан Карломан нас барсан байна.
- 1975 онд Суринам улс НҮБ-д нэгджээ.
- 1971 онд Энэтхэгийн тэнгисийн цэргийн флот Пакистаны усан цэргийн флот болон Карачи хот руу дайрчээ.