Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тодруулбал, шүүх хуралдаанаар Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1, 100.1, 107.3-т зааснаар шүүж, 98.1-д заасны дагуу гурван жил, 100.1-д заасны дагуу хоёр жил, 107.3-д заасны дагуу таван жилийн хорих ял буюу тус зүйл ангиудын дээд хэмжээг оноосон юм.
Түүнийг талийгаачийн биед гэмтэл учруулж байсан ч тэр нь амь насаа алдахад нь нөлөөлөөгүй, харин талийгаач архины гүн хордлогод орж нас барсан гэх шинжээчдийн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс түүний зүйл анги өөрчлөгдөж өршөөлийн хуульд хамрагдаж байгаа учир Г.Алтанхүүг ийнхүү сулласан байна.