Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нэг ой хүрээгүй хүүхдийг хоолоо идсэнгүй хэмээн зодож буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байгаа.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Багш хүүхдийг хооллох үеэр зодож, загнаж байгаа үйлдлийг хамт ажилладаг багш нь гар утсаараа бичлэг хийж авсан бөгөөд үүнийгээ нэлээд олон хоногийн дараа хүүхдийн эцэг эхэд өгснөөр эл хэрэг илчлэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа хийж байна” гэв.
Харин Дундговь аймгийн МХГ-ын мэргэжилтэн “Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч тус цэцэрлэгт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.
HTML-