Татар хамтлагийн гишүүн Д.Мөнхчулуун "25 дугаар суваг" телевизийн "240 цаг реалити шоу" нэвтрүүлэгт оролцож түрүүлсэн юм. Тэрбээр нэвтрүүлэгт оролцож байхдаа өрх толгойлсон ээжүүдэд тусална гэж амлаж байсан билээ.
Тэгвэл тэр амлалтдаа хүрч нийслэлийн зургаан дүүрэгт судалгаа хийсний эцэст баярлуулах ээжүүдээ сонгож эхнээс нь бэлгээ өгч эхэлжээ.
Түүний эхний сонгосон ээж бол Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг, өрх толгойлсон ээж н.Гэрэлцэцэгт нүүрс, гурил болон зайлшгүй хэрэгцээтэй зүйлс бэлэглэсэн аж.
н.Гэрэлцэцэгийн хувьд дөрвөн хүүхэдтэй, ажилгүй эмэгтэй юм байна.