Монголдоо хамгийн том номын их дэлгүүртэй гэх “Аз хур” номын их дэлгүүр байгуулагдсан цагаасаа хойш номын хорхойтнууддаа олон олон бэлэг барьсаар байгаа билээ. Уншигчиддаа тохь тухтай орчныг санал болгохоос гадна олон улсын жишигт нийцсэн уншлагын танхим, кофе шоп зэрэг хаана л ном унших боломж байна, тэр бүгдийг хэрэглэгчиддээ хүргэхийг зорьсон.
Хамгийн эхэнд бүх номондоо 72 цагийн турш 72 хувийн хямдрал зарлаж, номын шимтэгсэд маань “цангаагаа” тайлсан. Мөн үдийн цай хөтөлбөр, "Миний ширээний ном" гэх facebook challenge амжилттай өрнүүлсэн. Үүгээр ч зогсохгүй “Аз хур” номын их дэлгүүр бямба гариг бүрийг оюунлаг өдөр хэмээн тодорхойлж тухайн өдөр бүр бүх номондоо 10 хувийн хямдрал зарлаж байгаа юм байна.
Тэгвэл өнөөдөр “Календар-2016” үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Нийт 38 нэр төрлийн өвөрмөц загвар шийдэлтэй, өнгөний сонголттой ханын болон ширээний календарыг худалдаанд гаргаж байгаа бөгөөд илүү олон өнгө, загвар, хэмжээний сонголтуудтай “Монгол Менежер” дэвтрийн 2016 шинэ загварыг худалдаанд гаргажээ. Энэ үеэр олон арга хэмжээг зохион байгуулсан ба зохиолч СГЗ Г.Аюурзанатай уулзалт хийж, “Ромео Жульетта” жүжгийн жүжигчидтэй зургаа авахуулж, илбийн гайхалтай ертөнцөөр аялуулж, календар худалдан авсан хүн бүхэн өөрсдийн хөрөг зургаа үнэгүй зуруулах боломж олдсон юм.
Мөн энэ үеэр “Аз хур” ХХК-ийн маркетингийн менежер А.Ууганцэцэгээс өдөрлөгийн талаар тодруулахад ““Мөнхийн үсэг” ХК-ийн охин компани болох “Аз хур” ХХК өөрсдийн шинэ нэрийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна. Энэ бол “Аз хур” номын их дэлгүүрийн брэнд “Монгол менежер” дэвтэр, “Аз хур” календарийн үзэсгэлэн худалдаа юм. Монгол менежер дэвтрийн хувьд залуучууд болон зорилтот хэрэглэгчдийнхээ дунд сошиал давалгаа үүсгэсэн бол “Аз хур” календарийн хэрэглэгчидтэй бүтэн нэг өдрийн турш хамт байж, олон олон сьюрпризүүдээр бэлэг барьсаар байна.
Энэ жилийн хувьд “Аз хур” компанийн нэрийн бүтээгдэхүүн болсон календарь 38 нэр төрлийн өнгө загвар, дизайн шийдлээс сонголт хийх өргөн боломжтой. Өмнө нь ажил хэрэгч хүмүүс календарь хөтөлдөг гэх ойлголттой байсан бол өнөөдөр хүн бүр календарь хөтөлж байгаа. Хэвлэлтийн хувьд монголдоо цоо шинэ 6С лакан бүрэлттэй, харахад бодит мэт мэдрэмжийг төрүүлэх өнгө будгийн төгс шийдэлтэй. Мөн үзэсгэлэн худалдаа зөвхөн өнөөдрөөр дуусахгүй. Энэ сарын 04-нөөс өдөр бүр “Аз хур” номын их дэлгүүр болон салбар дэлгүүрүүдээр календарь болон “Монгол менежер” дэвтрийн үзэсгэлэн худалдаа зохиогдож байгаа гэж ойлгож болно” гэлээ.
Мөн амжилттай яваа хүн бүр зөв төлөвлөлтийг хэвшүүлсэн байдаг. Тэгвэл бид календарийн тусламжтайгаар эгэл амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдрөөс авахуулаад ажил хэргийн чухал уулзалт, зөвлөгөөний цаг хугацааг хүртэл тэмдэглэж болох боломжтой. Үүгээр ч зогсохгүй хайртай дотны хүмүүстэй барих хамгийн сонгодог бэлэг болж чадна.