Улс хоорондын зорчигч тээврийн автобус Улаанбаатар-Эрээн чиглэлд үйлчилгээ үзүүлж эхэлсэн билээ. "Агаарын үйлчилгээг газарт" уриатай улс хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаагаа эрхэлж буй "Атибус" компани автобуснууддаа утасгүй интернэтийн төхөөрөмж суулгаж, зорчигчдоо үнэ төлбөргүй интернэтээр хангах нь ээ.
Арванхоёрдугаар сарын 2-ноос эхлэн Улаанбаатар-Эрээн болон Эрээн-Улаанбаатар чиглэлд тээврийн үйлчилгээ үзүүлж буй тус компани аяллын үеэр зорчигчдоо ус ундаа, амттан, хоолоор дайлдаг юм билээ.
Дашрамд дуулгахад, уг автобус өдөр бүр 06.00 болон 21.00 цагт Баянзүрх зорчигч үйлчилгээний төвөөс замд гарч буй. Тасалбарын үнэ 55.000 төгрөг.