Арванхоёрдугаар сарын 07
- Григорийн тооллын 341 дахь өдөр. Мөн он дуустал 24-хөн өдөр үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -16 градус хүйтэн байх нь ээ. Мөн өдөртөө бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 26, тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, жаргал үргэлжид ирэх сайн өдөр гэнэ. Өнөөдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа газрын ам нээх, ургаа мод таслах зэрэгт муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 1999.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.20, юань 312.50, вон 1.73 төгрөг байна.
- 18.00 цагаас ээлжит хэлэлцүүлэг МАХН-ын төв байрны Ард түмний индэр танхимд болно.
- “Сургуулийн дотуур байрны асуудал” сэдэвт зөвлөлдөх уулзалт 09.00-17.00 цагт Контенинталь зочид буудалд болно.
- Өнөө шөнө буюу 7-ноос 8-д шилжих шөнийн 00:39 цагт Монголын хүүхдүүд өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр Японы ALOS-2 хиймэл дагуултай холбоо тогтооно. Цэдэнбалын хөшөөтэй талбай дээрээс холбоо тогтоох юм байна.
- 12.00 цагт Иргэнии зориг Ногоон нам Ардчилсан намтай нэгдэх асуудлаар хэвлэлийн бага хурлыг өөрийн байранд хийнэ. Хаяг: Чингэлтэй дүүрэг. Эрх чөлөөний талбай, Оранж Рлаза 6 давхар.
- ОХУ-ын барилгын салбарын төлөөллүүд 09.00 цагаас манай улсын барилгын салбарын ажилтан, албан хаагчдад “ОХУ-ын барилга байгууламжийн ажлын явцад хяналт тавих тогтолцоо” , “ОХУ-ын барилгын салбарын норм, нормативын баримт бичгийн тогтолцоо ба шинэчлэл”, “ОХУ-ын нийтийн аж ахуйн салбарын тогтолцоо” сэдвээр илтгэл тавих гэж байна.
- 12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол Улсын статистикийн тоо мэдээллийн үнэн бодит, хараат бус байдалд ноцтой нөлөө үзүүлэх, Засгийн газрын захиалгатай, түүний сэтгэлд нийцсэн тоо мэдээлэл гаргадаг нөхцөл үүсэх шийдвэрийг УИХ гаргасан талаар тус салбарт үйл ажиллагаа явуулдаг ТТБ-уудын төлөөлөл мэдээлэл хийнэ.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Иранд Сурагчдын өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Америкийн Үндэсний Сувдан эргийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Учир нь 1941 оны энэ өдөр Япончууд Америкийн Сувдан эрэг рүү довтолжээ.
- 1703 онд Их Британийн өмнөд хэсэгт болсон 120 милийн хурдтай хар шуурганы улмаас 9000 гаруй хүн нас барж байжээ.
- 1732 онд Английн алдарт “Royal Opera House” Лондонд нээлтээ хийжээ.
- 1637 онд алдарт хөгжмийн зохиолч Bernardo Pasquini мэндэлжээ.