Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг нэг хувиар ногдуулахаар заасан бөгөөд энэхүү татвараас жилдээ 13 тэрбум гаруй төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх тооцоо байгаа юм.
Тэгвэл энэхүү татварын тухай хууль хэрэгжиж эхлээд хоёр сарын хугацаанд 193,177.0 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.
Нийслэлийн хэмжээнд 5374 суутгагч 4578 тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар татвар төлөгчийн бүртгэлийн програмд 543 иргэн, 3834 хуулийн этгээд, нийт 4377 албан татвар суутгагчийг бүртгэсэн байна.