"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг Нийслэлийн өмч хувьчлалын дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Карим үйлдвэрийн газрыг буцаан өгөх өргөдлөө албан ёсоор өглөө.
Тодруулбал, тэрбээр тодорхой шалтгааны улмаас хувьчлалаас татгалзаж буйгаа өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан НӨХТ-д өгчээ. Тиймээс дараагийн үнэ дуудсан "Таван Богд" групп 23.8 тэрбум төгрөгөөр хувьчлан авах боломж бүрдэж байгаа юм.
Түүнчлэн дуудлага худалдаанд оролцсон эхний ялагчийн дэнчинд тавьсан 710 сая төгрөг буцаан олгогдохгүй хэмээн хуулинд заасан байдаг аж.