Эрүүл мэндийн сайдын 2013 оны 313 дугаар тушаалаар Гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт ЭМС-ын сайдын энэ оны 119 дүгээр тушаалаар хүчингүй болсон. Тэгвэл энэ жил ЭМСЯ Монголд эмчлэх боломжтой болсон шүлсний булчирхайн хорт хавдрын IMRT эмчилгээ, нярайн ретинопатия, туяа эмчилгээний дараах үтрээ-шулуун гэдэсний фистул зэрэг гурван өвчнийг дээрх жагсаалтаас хасчээ. Харин дэлхийд эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтэрснээр, эмчлэх боломж бүрдсэн зургаан өвчнийг жагсаалтад шинээр нэмж оруулсан байна. Тэгэхээр гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний тоо 39 болж нэмэгдсэн гэсэн үг. Харьд эмчлүүлэхээр явагсдад ЭМС-ын сайдын багцаас таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг юм.