Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нийслэлийн ИТХ-ын тогтоолыг өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүчингүйд тооцохоор боллоо. 2013 оны долдугаар сард нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол баталж, Сүхбаатарын талбайг Чингис хааны нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн. Тухайн үед ИТХ дахь МАН-ын бүлэг уг шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Мөн Д.Сүхбаатарын үр хүүхэд нь уг асуудлаар шүүхэд хандаад байсан юм. Их жанжны үр, удмынхнаас гаргасан гомдлыг шүүх хэлэлцэн, ийн шийдвэрлэсэн аж. Мөн өнгөрөгч наймдугаар сард НИТХ дахь МАН-ын бүлгийн нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх тус бүлгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд буй юм байна. Дашрамд дурдахад, шүүхийн тогтоол гарснаас 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй.