Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан "1000 хүүхдийн шинэ жил"-ийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 29, 30-нд зохион байгуулахаар боллоо.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй асрамжийн 32 төвд хүмүүжиж буй хүүхдэд зориулсан “Хүүхдийн шинэ жилийн баяр”-т шаардагдах 77 сая 608 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргах юм. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай энэхүү үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдан ажиллах аж.