Энэтхэгт болсон Соробан сампин, цээж тооллын олон улсын тэмцээнээс Энхбатын Амаржаргал 6 хүртэлх насны соробан сампингийн төрөлд алтан медаль хүртжээ.
Арванхоёрдугаар сарын 5-6-нд Дели хотноо үргэлжилсэн тус тэмцээн 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 60 гаруй орны нийт 10.000 гаруй хүүхэд оролцож, авьяас чадвараа сорьжээ.
Манай сурагчид таван мөнгө нэг алтан цомыг хүртэж, багийн дүнгээр гуравдугаар байрт оржээ.