Арван сартай хүүхдийг хоолоо идэхгүй байна хэмээн багш нь хэрцгийгээр зодож буй бичлэг цахим сүлжээгээр тараад байгаа билээ.
Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэх зүйл ангиар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн Дундговь аймгийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа юм. Хэрэв түүний буруутай гэдэг нь нотлогдох юм бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэх аж.