Увс, Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймаг болон нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангиудад дэлхийн стандартад нийцсэн галын машинуудыг хүлээлгэн өглөө.
Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хүрээнд өгч буй энэ галын машинууд БНСУ-ын “TATA DAEWOO K7C6F” маркийнх аж. Нэг бүр нь 570 сая төгрөгийн үнэтэй бөгөөд “Бодиз Автомотив” ХХК Монголд нийлүүлжээ.