Арванхоёрдугаар сарын 11
- Григорийн тооллын 345 дахь өдөр. Мөн он дуустал 20-хон хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -8 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, эрхтний тэнгэрт одтой, цагаагчин тахиа өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эрлэг лугаа учрах муу өдөр гэнэ. Өнөөдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа мод суулгах, байшингийн суурь тавих муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 2002.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.40, юань 311.00, вон 1.70 төгрөг болж буурчээ.
- Мишээл экспо төв энэ оны хамгийн сүүлийн хямдралтай худалдааг зарлажээ. Энэ удаагийн хямдралтай үзэсгэлэн худалдаанд 100 орчим аж ахуйн нэгжүүд энэ сарын 11-13-ы хооронд гурван өдрийн турш бараа бүтээгдэхүүнээ хямдруулах юм байна.
- "Зочлох үйлчилгээний салбарын хөгжил, төлөвшил" сэдэвт онол практикийн хурал 09.00 цагаас ШУТИС Төв номын санд болно.
- Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-д 11.00 цагаас нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат НЗДТГ-ын Б танхимд батламж гардуулна.
- 11.30 цагт Хан-Уул дүүргийн 15-р хороонд анх удаа шинээр ашиглалтанд орж буй 130-р Бага сургууль, 218-р цэцэрлэгийн нээлт болно.
- Монгол улсад нисэх загварын спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулан дэлгэж байгаа "ДҮҮЛЭН НИСЭХ ХҮСЭЛ" гэрэл зургийн үзэсгэлэн 12.00 цагаас Улаанбаатар хотын музейд нээлтээ хийнэ.
- 13.00 цагт Чингис зочид буудалд “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаарх мэдээллээр МУГТ Э.Бадар-Ууган тэргүүтэй багийн хамт хэвлэлийн бага хурал хийнэ.
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагт Үндэсний статистикийн хорооны байранд болно.
- “ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН – 120 ЖИЛ” ҮЗЭСГЭЛЭН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН НЭЭЛТ 10.00 цагаас Монголын үндэсний музейд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Олон Улсын Уулчдын өдөр тохиож байна.
- Бразилд энэ өдрийг Үндэсний Танго бүжгийн өдөр болгон тэмдэглэдэг байна.
- Крибатид Хүний эрхийн болон Эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
- 2012 онд Сирийн Акраб тосгонд бөмбөг дэлбэлснээс болж 125 гаруй хүн нас барж, 200 гаруй хүн шархаджээ.
- 2001 онд БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор нэгджээ.
- 1816 онд Индиана муж АНУ-ын 19 дэх муж болжээ.