Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны найман давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагаар Аврах ангийн есөн аврагчтай бүлэг тус газар очиход 27 натай эрэгтэй архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцан, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдээ цонхоор шидэх гэж байсныг аврагчид есөн давхрын айлын цонхоор доош буун тус айлын гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аварсан байна. Энэ үед согтуу Б аврагчид руу хутга барин дайрсан ч азаар ямар хэн нэгэн гэмтэж бэртээгүй аж.
Ч.ТУЯА