Өчигдрийн нэгдсэн хуралдаан намын бүлгүүдийн завсарлагаар дүүрэн байлаа.
Хэлэлцэхээр төлөвлөсөн төслүүдийн наймаас нь МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох болон Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай тогтоолын төслийн хэлэлцүүлгээс завсарлага авсан юм.
Харин Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан.
Ингэснээр өчигдөр хэлэлцэхээр төлөвлөсөн 12 асуудлаас ганцыг нь л хэлэлцэн шийдвэрлэж, арван нэгээс нь намын бүлгүүд завсарлага авч, хэлэлцэхийг нь хойшлуулан, парламент бараг бүтэн өдөр ажилласангүй.
Б.УРАН