Онцгой байдлын газраас Газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн шалгалтыг хийжээ.
Шалгалтын үеэр галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн Петростар ХХК-ийн шатахуун түгээх станц 9, 14, 23 дугаар салбар, Магнай трейд ХХК-ийн шатахуун түгээх станц 80, 161 дүгээр салбар зэрэг нийт таван ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч нийт есөн байгууллагыг 2 сая хүртэлх төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцсон байна.
Шалгалтад нийт 132 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 818 зөрчил илрүүлж, 291 зөрчил буюу 35.5 хувийг газар дээр нь арилгуулжээ.