Арванхоёрдугаар сарын 12
- Григорийн тооллын 346 дахь өдөр. Мөн он дуустал 19-хөн хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -14 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29, гар одтой, хар нохой өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, нас ахар болох муу өдөр гэнэ. Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх зэрэгт муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 2002.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.60, юань 311.00, вон 1.70 төгрөг болжээ.
- НИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байгаа нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээний нээлт 09.00 цагаас эхэлнэ. Нээлтэд НИТХ-ын дарга Д.Баттулга оролцоно. Тэмцээн ГХЯ-ны номин танхимд болно.
- 10.00 цагт МАН-ын ээлжит 3-р бага хурал Тусгаар тогтнолын ордны 7 давхарт хуралдана.
- Нийслэл анх удаа ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ санамсаргүй байдлаар сонгогдсон нийслэлийн 400 иргэнд танилцуулж, тэдний саналыг тусган, эрэмбэлэх “Иргэдийн оролцоо-Хотын” Зөвлөлдөх санал асуулга 09.00 цагаас Төрийн ордны Их танхимд болно.Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга 10.00 цагаас Төрийн ордны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт Хүүхдийн төв номын сан (хуучнаар Хүүхдийн номын ордон) -д Хүүхдийн зохиолч, зураачдын тайлан цэнгүүн болно. Энэ үеэр хүүхдийн номын зураач, зохиолчид 2014-2015 онд хийж бүтээснээ тайлагнана.
- 15.30 цагт МҮЭСТО-нд МАХН-аас "Ардчилал, Хүний эрх-2015" сэдвийн хүрээнд гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр МАХН-д 200 орчим гишүүд шинээр гишүүнээр элсэж, гишүүнчлэлээ сэргээнэ. Арга хэмжээнд МАХН-ын удирдах бүрэлдэхүүн, УИХ, Засгийн газрын гишүүд оролцоно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Солонгост төдийгүй Дэлхий дахинд алдаршсан БНСУ-ын алдарт Big Bang хамтлагийн гишүүн Seungri 1990 оны энэ өдөр мэндэлжээ.
- 1958 онд Гана улс НҮБ-д нэгджээ.
- 1963 онд БН Кени улс Английн мэдлээс гарч, тусгаар тогтножээ.