ДЭМБ-ын санхүүжилтээр ЭМСЯ-ны харьяа Шуурхай удирдлагын төвийн салбар нэгжийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ), Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (НЭМХ), Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮ)-д шинээр байгуулжээ. Өнгөрсөн онд Эрүүл мэнд, спортын яаманд Шуурхай удирдлагын төв байгуулсан. ДЭМБ-ын санхүүжилтээр нээж байсан уг төв гурван салбар нэгжтэй болж буй нь энэ юм. Эдгээр нэгжийг нээснээр эрүүл мэндийн аюулгүй байдлын харилцаа холбоо сайжирч, мэдээллийг түргэн шуурхай хүргэх, туршлага солилцох, дадлага сургуулилалт хийх боломж бүрдэж буй аж. Тодруулбал, тэдгээр нэгжийг нээснээр дэлхийн жишигт нийцсэн видео хурлыг хийж, орчин үеийн дэвшилт технологи ашиглан аймаг, зарим дүүргийн лавлагаа төвтэй богино хугацаанд холбогдон, мэдээлэл солилцох аж.