Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд Сахилга хариуцлага, дэг журмыг хэрхэн ханган ажиллаж байгаатай танилцжээ. Тэрбээр өнгөрсөн сарын 16-нд эрүүл мэнд, спортын салбарын байгууллагуудад сахилга, хариуцлага, дэг журмаа сайжруулах үүрэг даалгавар өгсөн. Түүнээс хойш өдий хүртэл эрүүл мэндийн байгууллагууд дээрх тушаалыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаатай танилцахаар П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, болон “Ачтан” эмнэлэгт ажилласан юм. Улсын II төв эмнэлэг сайдын тушаалын хүрээнд бүх эмч ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах, дэг журам, ажлын цаг ашиглалт, үүрэг хариуцлагыг сайжруулах дээр онцгой анхаарч байгаа гэв. Мөн иргэдэд хүнд сурталгүй тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд хамгийн их ачаалалтай байдаг зүрх судас, мэдрэлийн эмчилгээний тасгуудад нэг нэг кабинет нэмж ажиллуулж эхэлжээ. Хүлээн авах яаралтай тусламжийн хувьд ч ирсэн иргэдийг буцаахгүй, 24 цагаар ажиллах болсон байна. Тэгвэл хувийн хэвшлүүдийн төлөөлөл болсон “Ачтан” эмнэлгийн хувьд хэвтэн эмчлүүлэгчид нь тус эмнэлгийн эмч, ажилтнуудын харилцаа хандлага, үйлчилгээний чанар хүртээмжид сэтгэл хангалуун байгаагаа хэлжээ.