АНУ-д индексүүд доошилсны дараа газрын тосны ханш улам хямдарчээ. Өнгөрсөн баасан гаригт “Dow Jones” индекс 1.8 хувиар доошлон 17.265 болсон бол “Standard & Poor`s 500” 1.9 хувиар бууран 2012, “Nasdaq” индекс 2.2 хувиар багасан 4933-т хүрсэн байна. Тэгвэл баррель нефтийн ханш 35 ам.доллар болж хямдарсан нь 2009 оны эхэн үеэс хойших хамгийн доод түвшин гэдгийг latimes.com цахим хуудсанд тэмдэглэжээ.
Хөрөнгө оруулагчдын зүгээс газрын тосны нийлүүлэлт улам нэмэгдэж, эрэлт багасна хэмээн таамаглаж буй нь уг таваарын үнэд мөн сөргөөр нөлөөлж байгаа аж. Баасан гаригт “Brent” маркийн нефтийн ханш баррель нь 37.9 ам.доллартай тэнцэж байв. Харин жилийн өмнө дээрх тоо 62 “ногоон” байсан юм.
Ц.Болор