Арванхоёрдугаар сарын 14
- Григорийн тооллын 348 дахь өдөр. Мөн он дуустал 17-хон хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -19 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 3, элдэв тэнгэртэн одтой, хөх хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд мал баялаг төгөлдөр болох сайн өдөр гэнэ. Өнөөдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа морь уралдах, хиншүү хярвас гаргах зэрэгт муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 2002.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.60, юань 311.00, вон 1.70 төгрөг болжээ.
- "Авьяаслаг Монголчууд" шоуны ялагчид болох "Эгшиглэнт чимээ" хамтлагийг БСШУ-ны сайд Лу.Гантөмөр хүлээн авч уулзана.
- Парис хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх суурь конвенцийн Талуудын 21 дүгээр бага хурал COP21 чуулж НҮБ-ын гишүүн улс орнуудын засгийн газрын тэргүүн, удирдагчид Парисын Гэрээг батлах түүхэн үйл явдал боллоо. Монгол дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн холбогдох төлөөлөгч, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж буй хэвлэлийн бага хурал 11.00-12.00 цагт НҮБ-ын байр, 3-р давхар, Хурлын танхимд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: “High school musical”, “Beastly” зэрэг олон киногоороо Монголын үзэгчдэд алдаршсан Америкийн алдарт жүжигчин, дуучин Vanessa Hudgens 1988 оны энэ өдөр мэндэлжээ.
- Их Британийн гүнж Алисе 1878 оны энэ өдөр таалал төгсчээ.
- 2008 онд Багдадад болсон хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш руу Иракийн сэтгүүлч Muntazar аль Zaidi гутлаа шидсэн явдал гарсан.
- 1988 онд Грекийн үндэсний телевизүүдийн нэг болох ET3 нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.
- 1983 онд Грекийн коммунист залуучуудын гуравдугаар конгресс эхэлжээ.
- 1962 онд НАСА-гийн Mariner 2 Сугар гаригийг тойрсон анхны сансрын хөлөг болжээ.
- 1955 онд Австри, Белги, Камбож, Финланд, Унгар, Испани тэргүүтэй 16 улс НҮБ-д нэгджээ.
- 1946 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Нью-Йоркийн төв байранд анхны санал хураалтыг явуулжээ.