Өчигдөр өглөөний 07:29 цагтСонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны Ногоочдын 2 дугаар гудамжинд оршин суух иргэн Х-ын таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу гал унтраах, аврах 29 дүгээр ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж галыг унтраасан байна. Харамсалтай нь уг галд 16 настай, эмэгтэй Б, дөрвөн настай, эмэгтэй Э, хоёр настай, эрэгтэй Э нар галд өртөж нас баржээ. Тэдний цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.