Ням гарагийн өглөө 10.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас дээрэмчин этгээдүүд 380 сая төгрөг дээрэмдэж зугтаасан хэрэг гарсан.
Тэгвэл тус дүүргийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд дээрэм хийсэн этгээдүүдийн өнөөдөр баривчилж сааатуулсан бөгөөд энэ талаар 14:00 цагт Цагдаагийн Ерөнхий газарт албан ёсоор мэдээлэл хийх аж.