"Exclusive" дэлгүүрт болсон яриа.
Менежер: 3оригт байгаа юу?
Борлуулагч: байгаа гэхдээ #УЯНГА нь хамаагүй илүү бгаа, хүмүүс илүү таалдын..... ккк
Тус компанийн захирал Г.Майцэцэг хэдэн өдрийн өмнө фэйсбүүкт ийн бичсэн байсан юм.
М.Зоригт сайд ажлын өрөөний сахилгагүй селфигээ ийм малгайтай хийснээс хойш хүүхдүүд түүнийг дуурайж, тэр ч бүү хэл УИХ-ын гишүүнээс шинэ жилийн бэлэг авах эрхтэй болоод амжсан.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга улиран одож буй онд "Уянга" сан байгуулж, нэрийн цэвэр устай болоод байсан бол өдгөө ийм брэнд түүнийг нэрээр худалдаанд гараад байгаа аж.
Уянга, Зоригт хоёр дулаан, шинэлэг гэдгээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж буй гэнэ.