Арванхоёрдугаар сарын 15
- Григорийн тооллын 349 дахь өдөр. Мөн он дуустал 16-хан хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. Мөн шөнөдөө бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 4, яруу эгшигт одтой, хөхөгчин үхэр өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, бие эрхтний хүч сайжрах сайн өдөр гэнэ. Өнөөдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа улааны үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2001.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.60, юань 311.00, вон 1.70 төгрөг болжээ.
- Япон судлаач, орчуулагч Дэлэгийн Төмөрбаатар Япон Улсын төрийн одон "Мандах нар одонгийн Сарнай цэцэгт алтан туяа зэрэглэлийн одон"-оор шагнагдах юм байна. Ёслолын ажиллагаа 12.30 цагт Японы ЭСЯ-нд болно.
- 14.00 цагт Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд "мэдээллийн цаг" хуралтай.
- 10.30 цагаас Монгол Улсын эдийн засгийн толь болсон төмөр замын тээврийн салбар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс буурсантай холбогдуулан хүнд нөхцөлд ажиллаж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "УБТЗ"-ын зүгээс одоогийн бизнесийн орчин, цаашид баримтлах хөгжлийн чиг хандлагын талаарх олон улс болон дотоодын бизнес эрхлэгчдийн үндэсний форумыг зохион байгуулах гэж байна.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас “Босоо хөх монгол” ТББ, “Зөв амьдрах ухаан” ТББ хамтран нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
- Дэлхий улс оронд нэгэн зэрэг нээж буй ДЭЛХИЙН ХҮНИЙ ХӨГЖЛИЙН 2015 ОНЫ ИЛТГЭЛ-ийг танилцуулах ажиллагаа, илтгэл, хэлэлцүүлэг 10.00-12.00 цагаас НҮБ-ын байранд болно.
- ACEM-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын зочид, төлөөлөгчдийг байрлуулах зочид буудлуудад эрэлттэй байгаа үйлчилгээний ажилтнуудыг ажилгүй иргэдээс сонгон шалгаруулах бүртгэлийн үйл ажиллагааг нээх арга хэмжээ 16.00-18.00 цагт “Бишрэлт” зочид буудалд болно.
- 2015 оны Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны шилдэг бүтээлүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээ 11.00 цагт Эрүүл мэнд, спортын яамны хүндэтгэлийн танхимд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Нидерланд улсын Хаанчлалын өдөр тохиож байгаа юм байна
- 2010 онд 90 зорчигч тээж байсан усан онгоц Австралийн Christmas арал дээр осолдож 48 хүн нас барсан хэрэг гарч байжээ.
- 1994 онд Бүгд Найрамдах Палау улс НҮБ-д нэгджээ.
- 1967 онд Өмнөд Виржиниягийн алдарт Орио голын Мөнгөн гүүр нурж, 46 хүн нас баржээ.
- 2012 онд Харри Потерын Платформ 9-ний 4/3 дэлгүүр Лондонд нээгджээ.