2006 оноос жил бүр зохион байгуулж буй “X Factor” шоуны энэ улирлын ялагчаар 17 настай Луиса Жонсон тодорлоо.
Луиса шоуны финалд Жэймс Брауны “It`s A Man`s World” дууг дуулсан бөгөөд уг шоуны хамгийн залуу ялагчаар тодорчээ.
Тэрбээр ялагч болсныхоо дараа “Энэ бол миний мөрөөдөл байсан маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй сайн уран бүтээлч болох болно. Намайг дэмжсэн бүх хүнд талархаж байна. Би одоо хүртэл ялагч болсондоо итгэхгүй байна”хэмээн хэлсэн аж.
Лондонгийн “Wembley Arena” цэнгэлдэхэд болсон уг шоуны ялагч 125 мянган еврогоор Саймон Коуэллтэй гэрээ байгуулж, ирэх жилд 100 мянган еврогийн ашиг олох “Х фактор” аялан тоглолтолтод оролцох юм байна.
HTML-