Баянзүрхийн товчооны Туул голын гүүрэн дээр өнөөдөр 11.30 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарлаа.
Зам хальтиргаа гулгаа ихтэй байгаа энэ үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс болж осол гарсан байж болзошгүй байгаа аж.
12-23 УНС улсын дугаартай “Королла” маркийн автомашин Налайхаас Улаанбаатар чиглэлд явж байхдаа урсгал сөрж, эсрэг чиглэд явж байсан 13-76 УБЦ улсын дугаартай “Пробокс” автомашинтай мөргөлджээ.
Ослын улмаас “Королла” машинд зорчиж явсан хүүхдүүд болон жолооч нь хүнд бэртэж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.
“Пробокс” машины жолооч эмэгтэй ч мөн бэртэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус машинд жолоочоос өөр хүн байгаагүй аж.