АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс ирэх оны долдугаар сард зохион байгуулах гэж буй.
Энэ уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд зочид, төлөөлөгчид байрлах зочид буудлуудад 3,200 орчим мэргэшсэн үйлчилгээний ажилтан шаардлагатай байгаа аж. Эрэлттэй байгаа эдгээр үйлчилгээний ажилтнуудыг ажилгүй иргэдээс сонгон шалгаруулж, тэднийг уг ажилд бэлтгэх, мэргэшүүлж, сургалтад хамруулах ажиллагааг өнөөдөр Бишрэлт зочид буудалд зохион байгуулж байгаа аж.
Дараах чиглэлээр ажиллах иргэдийг бүртгэж, сонгон шалгаруулах, мэргэжлийн ур чадварын сургалтад хамруулах юм.
Үүнд: Хоол үйлдвэрлэл тогооч,Талх нарийн боов,
Зочид буудлын үйлчилгээний ажилтнууд буюу хаалгач,
Авто зогсоолын ажилтан,
Ачаа зөөгч,
Зочин угтагч,
Зочин хүлээн авагч,
Өрөөний үйлчлэгч,
Нийтийн талбайн үйлчлэгч,
Угаалгын ажилтан,
Зөөгч бармен,
Хөтөч тайлбарлагч зэрэг багтана.
Одоогийн байдлаар 1,800 ажилтныг ажлын байрны чадавхжуулах сургалтад хамруулах, 600 орчим оюутан залуучуудыг хөтөч, тайлбарлагчийн ажлын байранд, 800 гаруй ажилгүй иргэдийг дээрх ажлын байранд зуучлах юм байна.
Бүртгэл, сонгон шалгаруулалт 2015 оны 12 дугаар сар 15-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг дуустал Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн Үндэсний төвд явагдах юм.