НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар ноён Зейд Раад аль-Хусейн энэ сарын 9 -нд Женев хотноо мэдэгдэл хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ "Монгол Улс албан ёсоор цаазаар авах ялаа цуцаллаа. Энэ нь хүний эрхийн төлөөх бүх нийтийн тэмцэлд үлгэр жишээ алхам болж буй юм. Түүнчлэн аймшигт үйлдлээс болж үндсэн хүн чанараа алдахыг зөвшөөрөх ёсгүй" хэмээн онцлон хэлжээ.
Монгол Улс цаазын ялгүй орнуудын 105 дугаарт бичигджээ.