Өнөөдөр 07.30 цагт Зам тээврийн яамны сайдын шуурхай хуралдаан болж салбартаа тулгамдаад буй хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Үүнд "Баянзүрх" зорчигчдод үйлчлэх төв буюу бидний хэлж заншсанаар Баянзүрхийн авто вокзалыг Дүнжингарав худалдааны төв рүү нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Тус худалдааны төвийн гаднах автомашины зогсоолын талбай томтойгоос гадна томоохон худалдааны төвүүдэд ойр учир орон нутгийн иргэдэд хэрэгцээт бараагаа аваад, хот хоорондын зорчигч тээврийн автобусанд суухад дөхөм, хот хоорондын зорчигч тээврийн автобуснуудыг шинэ замаар явуулж, төв замын ачааллыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтойг нь харгалзан уг шийдвэрийг гаргасан байна.