Хэнтий, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад цас орж, шуурч байгаа тул замын нөхцөл байдал хүдрээд буй. Тиймээс авто замын засвар, арчлалтын байгууллагууд шуурхай бэлэн байдалд ажиллаж байгаа. Гэвч санхүүжилт олгогдоогүйн улмаас шатахуун, түлш дутмаг байгаа нь онгой нөхцөл байдалд шуурхай ажиллахад бэрхшээл учруулж буйг холбогдох байгууллагын төлөөлөл танилцууллаа.
Сангийн яам авто замын засвар, арчлалтын байгууллагуудад санхүүжилтийг яаралтай олгохгүй бол зам, даваа хаагдах нөхцөл байдал үүсээд байгаа тул холбогдох албан тушаалтнуудтай биечлэн уулзахаар боллоо.