Баянгол дүүргийн иргэн Д.Уянга манай “Өнөөдөр” сонинд хандав. Тэрбээр 2008 онд автын осолд орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон тул хүүгээ өөр шигээ болгохгүй гэсэндээ тэмцэж буй гэнэ. Д.Уянга дүүргийнхээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Өөртэйгөө ижил зовлонтой олон хүнд тусалж, заримд нь хандив хүртэл цуглуулан гадаад руу эмчилгээнд явуулж байжээ. Түүнээс учир явдлыг тодруулахад “Би гурван хүүхэдтэй. Бага хүү Ө.Тэргэл маань баруун чихний суваг нь төрөлхийн битүү гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-д аппаратад байнга ордог. Төрсний дараа олон хоног эрчимт эмчилгээ хийж, амьсгалын дутмагшлыг нь эдгээсэн ч чихнийх нь сувгийг улсын эмнэлгүүдэд нээх боломжгүй гэсэн. Харин чих, хамар, хоолойн нэгэн хувийн эмнэлэгт монгол, малайз эмч нар хамтраад 10 мянган ам.доллараар ийм хагалгаа хийдэг юм билээ. Хүүдээ туслахаар сайн үйлсийн аян өрнүүлж, фэйсбүүк цахим хуудаст “Тэргэл хүүд тусалъя” нэртэй групп нээсэн. Хугацаа алдвал хүү маань таг дүлий болох гээд байдаг. Хэрвээ Та бүхэн хүүд минь сонсгол бэлэглэхийг хүсвэл ХААН банкны 5166154309, Төрийн банкны 102800357891, “Голомт”-ын 1735100087 тоот дансанд хандив өргөнө үү” гэв.