Арванхоёрдугаар сарын 16
- Григорийн тооллын 350 дахь өдөр. Мөн он дуустал 15-хан хоног үлдлээ.
- Хүйтний эрч өдрөөс өдөрт бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, тооно одтой, улаан бар өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, эд мал арвижих сайн өдөр гэнэ. Өнөөдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа золиг гаргах үйлд муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2000.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 29.00, юань 309.30, вон 1.60 төгрөг болж бага зэрэг буурчээ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Дорнод аймгийн ИТХ-ын дарга тамгаа авч зугтаасан ноцтой асуудлын талаар тус аймгийн төлөөллүүд мэдээлэл хийнэ.
- Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв нь охидын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд анх удаа энэ чиглэлээр Монгол улсаас ОУ-ын хэмжээний шагналыг хүртжээ. Үүнтэй уялдуулан 12.00-14.00 цагаас The Corporate Hotel and Convention Centre UB hall-д "ОХИДТОЙ ХАМТ ОХИДЫН ТӨЛӨӨ - 12 ЖИЛ" тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
- МУ-ын шүүхийн нийт тамгын газруудын 2015 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ 09.30 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.
- БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан ГАЗРЫН ГҮНИЙ УСНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ БАЙГАЛЬ ОРЧИН,НОГООН ХӨГЖИЛ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ БОЛОН СОЛОНГОС УЛСЫН УСНЫ НӨӨЦИЙН ГАЗАР, СОЛОНГОС УЛСЫН ГАЗРЫН ГҮНИЙ УС,ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ХОЛБОО ХООРОНДЫН “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурах ажиллагаа БОНХАЖ-ын “ХААН” танхимд 10.00 цагт болно.
- Нутгийн удирдлага. сорилт ба шийдэл үндэсний чуулган Блю скай-д эхэлнэ. 09.25 цагаас Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Нутгийн удирдлагын чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл хийнэ.
- 13.00 цагт “Coca cola Happyness” center төвд “Бид гэр бүлдээ хайртай” сэдэвт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан эрүүл мэндийн өдөрлөг болно.
- 12.00 цагаас Хөдөлмөрийн Үндсэний Намын төв байран дээр Монгол улсын бизнессийн салбарын шилдэг залуучууд намд элсэх үйл явдал болор бөгөөд ХҮН-аас зарим нэг мэдэгдэл мэдээллүүд хийх болно.
- Сонгуулийн ба кампанит ажлын санхүүжилтийн хуулийн шинэчлэл иргэний нийгэмд хэрхэн нөлөөлөх тухай дугуй ширээний хэлэлцүүлэг 15.00 цагаас Засгийн газрын 11-р байранд болно.
- 09.00 цагаас Blue sky зочид буудалд "Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл" үндэсний чуулган болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр Энэтхэг болон Бангладеш улсын Ялалтын баяр тохиож байна.
- Мөн Тайландад энэ өдрийг Үндэсний спортын өдөр болгон тэмдэглэдэг аж.
- Нэгэн үе Монголын залуусыг байлдан дагуулж байсан “Мөрөөдлөөс ч илүү-2” киноны жүжигчин Park Seo joon 1988 оны энэ өдөр төржээ.
- 2013 онд Филипин улсын нийслэлд Маниллад автобус осолдож, 18 гаруй хүн нас барж, 20 хүн шархдаж байжээ.
- 1946 онд Тайланд НҮБ-д элсжээ.
- 1938 онд Адольф Гитлер “Германы эхийн хүндэт загалмай” одонг бий болгосон.
- 1707 онд Японы Фүжи уулын хамгийн сүүлийн дэлбэрэлт бүртгэгджээ.