Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа болон бусад хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгах боллоо.
Ажлын хэсэг байгуулах тушаалыг прокурорын байгууллагаас баталсан байна. Үүний дагуу өчигдрөөс ажлын хэсгийнхэн АТГ-т холбогдох зарим материал, эд мөрийн баримт, хавтаст хэргийг хүлээлгэн өгчээ.
40 гаруй хавтаст хэрэг болон эд мөрийн баримтаар хураасан маш олон бичиг цаасыг АТГ-ын мөрдөн байцаагчид хүлээн авч өнөөдрөөс шалгалтаа эхлэх гэнэ.
Б.Батзаяа болон бусад албан тушаалтнууд төрийн өндөр алба хашиж байхдаа мөнгө угаасан, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буй учраас ийнхүү хамтран шалгуулахаар шийдвэрлэсэн гэнэ.
Г.РАВЖАА