Үндэсний статистикийн хорооноос мал, тэжээвэр амьтдын тооллогыг “Статистикийн тухай” хуулийн долдугаар зүйлийн 1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 224 тоот тогтоолын дагуу энэ жилийн арванхоёрдугаар сарын 7-ноос 17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж дуусч байна.
Энэ удаагийн мал тооллого нь 3 жил тутамд явуулдаг хашаа худаг, уст цэгийн тооллоготой хамт явагдаж байгаагаараа онцлогтой юм.
Иргэдийн мал, тэжээвэр, амьтдын тооллогын дүнд үндэслэж мал, амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүний хэмжээг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр, засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг бий болгодог.