Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны энэ сарын 15-17-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж буй.
Айлчлалын үеэр хотын төв зам болон бусад замуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчдын хөдөлгөөний хязгаарлалтыг тодорхой цагуудаар хийх гэнэ.
Тиймээс “Авто радио 96.9”-өөр замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг цаг алдалгүй авч, хөдөлгөөний нягтаршил багатай замыг сонгон, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагынхан анхаарууллаа.