Д.Отгонжаргалын “Хуульчлагдсан тонуул” номын нээлт арванхоёрдугаар сарын 12-нд “Аз хур” номын их дэлгүүрт боллоо.
Энэ номд түүний 2012-2014 оныг дуустал хоёр жилийн хугацаанд хийсэн бүтээл, “Өнөөдөр” сонинд хэвлэгдсэн нийтлэл багтсан.
Тухайлбал “Ардчилсан нийгэм үү, ардчилсан дарангуйлал уу”, “Сониныг шоовдорлосон сонгуулийн сурталчилгаа эхэллээ”, “Бондын мөнгө хаачив”, “Төслийг тушсан төмөр чөдөр” цуврал нийтлэл, “Төмөр замын талаарх манай саналыг оросууд хүлээж авсангүй” зэрэг 30 нийтлэл бий.
Энэ нийтлэлд Оросын төмөр замын нийгэмлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээсэн захидал бий. Энэхүү захидлаас болж УИХ дахь АН-ын бүлэг “Өнөөдөр” сониныг цагдаа, тагнуулын байгууллагаар шалгуулах шийдвэр гаргаж байсан юм.
Тус номд багтсан Монголын шинэ төмөр замын талаар эрэн сурвалжилсан “Төслийг тушсан төмөр чөдөр” цуврал нийтлэл нь 2013 онд “Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын шилдэг аравт багтаж байв.