Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороо, 26 дугаар байрны 3 дугаар орцны тагтнаас өчигдөр хүн унаж бэртжээ.
Дуудлагын дагуу ослын газарт НОБГ-ын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн О /34 настай, эрэгтэй/ барилгын 4 давхраас 1 дүгээр давхрын өргөтгөл дээр унаж хүзүү, нуруундаа гэмтсэн байсныг буулган НТТТ-ийн 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.
Уг хэргийг харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага шалгаж байна.