Усны онгоцонд тогтсон толбыг хэрхэх нь эзэгтэй бүрийн толгой өвтгөсөн асуудал байдаг. Тэгвэл хялбархан аргаар онгоцоо цэвэрлэж, гялалзсан цагаан өнгөтэй болгох аргыг хуваалцая
1. Хүнсний содыг онгоцныхоо бүх хэсэгт жигд цацаж өгнө.

2. 5-10 минутын дараа цагаан цуу (уксус), угаалгын нунтаг нэмж цацна (лимоны хүчил нэмж болно)

3. 15-30 минутын дараа зөөлөн үрж угааж бүлээн усаар зайлна

Ердөө гар доорх материалаар зөвхөн усны онгоц гэлтгүй угаалгын өрөөгөө ариутгаж цэвэрлэх боломжтой юм.