Куба улсын иргэд өмнө нь интернет кафегаар үйлчлүүлдэг байсан бол өрхийн хэрэглээнд зориулсан хувийн интернет холболт хийх болсон байна.
Куба улсын хүн амын ердөө 5 хувь нь интернетийн хэрэглэгч бөгөөд 2020 он гэхэд 60 хувь хүртэл өсгөх зорилт тавин ажиллаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд улс даяар нийтдээ 58 ширхэг утасгүй интернет буюу Wifi төхөөрөмж суурилуулж, интернет кафенуудын тоог нэмэгдүүлэх шийдвэрийг эрх баригчид гаргав.
Куба улсын нэг өрхийн дундаж орлого сарын 20 доллар бол интернет хэрэглээний нэг сарын төлбөр таван доллар байх аж.