Хоёрдугаар сарын 4
- Өнөөдөр бол жилийн 35 дахь өдөр.
- Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 26, есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, жаргал үргэлжид ирэх өдөр гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж байхыг эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2016.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 27.00, юань 305.80, вон 1.65 төгрөг байна.
- Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос 11600 цагт Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
- 09.30-10.30 цагийн хооронд Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн ордон буюу ХЭҮСМҮТ-ийн байранд Монголд анх удаа байгуулсан Ажил мэргэжлийн мэдээллийн төвийн нээлтийн тууз хайчлах ёслолын ажиллагаа болно.
- Баруун дөрвөн замд байрлах Барилгын Политехник коллежид 12.00-13.30 цагийн хооронд Герман, Австрали, Швейцарийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Германд хэрэглэж буй дөрвөн мэргэжлийн 88 сурах бичгийг монгол хэлнээ орчуулан Монголын сургуулиудад бэлэглэнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагаас Монголын сагсан бөмбөгийн холбооны бүх гишүүдийн хурал болохтой холбогдуулан Үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагчид мэдэгдэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11:30 цагаас Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Хүлэмжийн агропарк төслийн танилцуулга 14.00 цагт Японы соёлын төвд болно.
- 11.00 цагт МХЕГ-ын хурлын танхимд БНХАУ руу үхэр, хонь, ямааны мах гаргах эрх авсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж хүлээн авч уулзана.
- 12.00 цагт УБТЗ-ын төв байранд УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, "Хавдрын үндэсний зөвлөл" ТББ-тай 3 жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Дэлхий даяар жил бүрийн энэ өдрийг "Олон улсын хавдартай тэмцэх өдөр" болгон зарлаж, энэ төрлийн өвчнөөр зовж шаналж буй иргэдийн төлөө сайн санааны үйлс хэрэгжүүлдэг аж.
- 1984 оны энэ өдөр Монголын сүмоч Эрдэнэсүхийн Мөнх-Оргил буюу Коорюү Тадахарү мэндэлжээ.
- Өнөөдөр бол Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Тусгаар тогтносон өдөр юм байна.
- 2004 оны энэ өдөр Марк Зукерберг фэйсбүүкийг нээжээ6