Авто тээврийн үндэсний төвөөс цагаан сарын баярын өдрүүдээр цасан шуурга шуурахыг мэдэгдсэн байна. Тодруулбал, энэ сарын 4-8-ны өдрүүдэд хүйтний эрч суларч, цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10м/с. Шөнөдөө Буянт-Ухаа, Тэрэлж, Багануур орчмоор 27-32 градус, бусад дүүргээр 22-27 градус, өдөртөө нийт дүүргээр 13-18 градус хүйтэн байх хэдий ч энэ сарын 9-нд замын баруун хэсгээр, 10-нд замын төв хэсгээр, 11-нд замын ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх юм байна. Тиймээс баярын өдрүүдээр хөдөө орон нутаг руу явах бол аюулгүй байдлыг хангаж, цасанд боогдох аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсан аж.
